Ил, далд сурталчилгааны аль нь болохыг ялгахад бэрх нэгэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тарж, оюутнуудын сэтгэл зүйгээр наадаж эхлэв. “Монгол Улсын Ерөнхийл өгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялбал оюутнуудын сар бүр авч байгаа 70 мянган төгрөгийн тэтгэлэг ирэх онд 90 мянга болж өснө. Хэрвээ тэр сонгуульд ялагдвал тэтгэлэг бүрмөсөн зогсоно” гэсэн энэ мэдээ хоёрхон өдрийн дотор оюутнуудыг сүрхий “хямраалаа”. УИХ 2011 онд Дээд боловсролын хуулийг шинэчлэн баталж, оюутнууд сар бүр мөнгөн тэтгэлэг болон урамшуулалт тэтгэлэг авах эрхтэй болсон юм.
Засгийн газар оюутнуудад олгох тэтгэлгийн хэмжээг Монгол Улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэхүйц байхаар тогтоосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгохоор шинэчлэн тогтоогоод байгаа. Ирэх есдүгээр сараас мөрдөгдөж эхлэх журмын дагуу оюутнуудын тэтгэлэг 90 мянга болж өснө гэсэн үг. Гэтэл албан ёсны энэ мэдээллийн утга оюутнуудад улстөржсөн өнгө аястайгаар хүрсэн нь таагүй хэрэг.
Сонирхуулж хэлэхэд, оюутнуудад тэтгэлэг олгох асуудлыг “Отгонтэнгэр” их сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хөөцөлдөн хэрэгжүүлсэн байдаг юм.