Төрийн албанд шударга ёс үгүй боллоо гэж Сүхбаатар аймгийнхан шүүмжлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Ардын намыг үүсгэн байгуулагч жанжин Д.Сүхбаатарын төрөлх нутгийн иргэд сонгогчидтой нэгэн өдрийг өнгөрүүллээ. Түүнийг БаруунУрт хотын төв талбайд байрлах Сүх жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үеэр Монгол Улсын манлай уяач Ц.Онгуу төрийнхөө их баяр наадамд айрагдсан алдарт халтар азарганыхаа төлийг зүслэн өгч, сонгуулийн ажилд нь амжилт хүссэн юм. Улстөрийн дарамт гэж хэлж болохоор зүйл сүүлийн үед газар авч байна гэж уулзалтад хүрэлцэн ирсэн олон иргэн хэлж байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан н.Баасансүрэн хэмээх бүсгүй удирдлагуудынхаа дарамтаас болж ямар ч үндэслэлгүй ажлаасаа халагджээ. Үүнээс гадна сумдын сургуулийн захирлуудыг эрх баригч намынхан бүгдийг нь халж, сольсныг энэ бүсгүй нэмж хэллээ. Тиймдээ ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хий хоосон зүйл ярьдаггүй, ажилтай иргэдээ гудамжинд гаргадаггүй зөв хүнийг дэмжихээ залуус илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, аймгийн удирдлагууд төрийн албыг төрлийн алба болгох аяныг тун амжилттай, эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь бидний дургүйцлийг хүргэж байна гэж Сүхбаатарчууд хэлээд шударга ёс ус агаар шиг хэрэгтэй байна гэлээ . Уулзалтад сумдаа төлөөлж иргэд олноороо хүрэлцэн ирсэн байв. Тэдний нэг Онгон суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ч.Төмөрхүү “Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дарамт үүсгэж байна. Сумдыг дэмжих сангаар дамжуулж иргэддээ дэмжлэг үзүүлнэ гэж хэлдэг ч үнэн хэрэг дээрээ бидэнд юу ч оногддоггүй. Бидэнд зээл авах шаардлага маш их бий. Гэтэл зээлийн хүү өндөр. Бидэнд малаас өөр барьцаа байхгүй. Гэвч малыг тодорхой хэмжээнд үнэлдэггүй. Тийм учраас шударга, ард түмэндээ ээлтэй Ерөнхийлөгч гараасай гэж хүсч байна” гэв. Нутгийн иргэд байгалийн баялгийн тэгш хуваарилалтын тал дээр ихээхэн санаа зовж байгаагаа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хэллээ. Тиймээс ч тэд харийнханд баялгаа худалдахгүй, баялгийнхаа төлөө тэмцэж чаддаг хүн л Төрийн тэргүүнээр сонгогдох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Манай улсад болж, бүтэж байгаа, гэрэл гэгээтэй олон зүйл бий. Мөн болохгүй зүйл ч дэндүү их байна. Гэхдээ алдаа, оноо бүхэн бидэнд хамаатай. Алдаа мадгийг засч залруулахын төлөө ажиллана” хэмээн өөрийн байр сууриа сүхбаатарчуудтай хуваалцлаа. Түмэнцогт сумын иргэдтэй уулзах үеэр нэр дэвшигчтэй нэр нэгт нэгэн залуу “Монгол Улсын хэмжээнд 17 мянга гаруй Бат-Эрдэнэ нэртэй иргэн байдгийн 13 мянга нь сонгуулийн насныхан. Монголчууд хүндэлж явдаг хүнийхээ нэрийг бэлгэшээж үр хүүхдэдээ өгдөг. Б.Бат-Эрдэнэ аваргыг спортын амжилт гаргасны дараа эдгээр залуусын ихэнхэд нь ийм нэр хайрласан нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш. Манай улсын мянга мянган эцэг эх үр хүүхдээ түүн шиг хүн болгохыг хүсдэг нь эндээс харагдаж байна” хэмээн ярьсан нь танхимд хуран цугларсан олны сэтгэлийг ихэд хөдөлгөж байв.
Залуус хэлдэг биш хийдэг, боломж бий гэж ярьдаг биш олгодог ЕрӨнхийлөгчтэй байхыг хүсч байна
Сонгуулийн сурталчилгаа дөрөв хоногийн өмнө албан ёсоор эхэлж наран ургах зүгээс их үйлсийн гараагаа эхэлсэн МАН-аас нэр дэвшигч Б. Бат-Эрдэнэ 3 хоног зүүн аймагт ажиллаад өчигдөр нийслэлд буцаж ирлээ. Өглөөний 9 цагт “Нэг баг нэг хүсэл” уриан дор Улаанбаатар хотын сонгогчид нэр дэвшигч Б.БатЭрдэнэтэй Тусгаар тогтнолын ордноо хамтдаа чууллаа. “Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ удам судар сайтай хүний хүү. Цэргийн алба хааж байх хугацаанд нь ОХУын хилийн цэргийн дээд сургуулийн урилга ирж байсан. Харин тэр үед залуу хүн, бөхөө барилдвал ирээдүйтэй гээд явуулаагүй юм. Хэрэв явуулсан бол өдийд генерал болчихсон байх хүн юм шүү” гэж түүний удам судрыг нь мэдэх ахмад буурлууд уулзалтын үеэр хэлсэн. Харин залуусын төл өөлөл Хэлдэг биш хийдэг, боломж бий гэж ярьдаг биш боломж олгодог Ерөнхийлөгчтэй байхыг хүсч, тулгар төрийн түшээ, Хууль зүйн ухааны доктор, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ энэ шалгуурт тэнцэх хүн гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Б.БатЭрдэнийн сонгуулийн сурталчилгаа ийнх үү нийслэл хотод төвлөрлөө.
Ардчиллын хуурамч багийг хуулах сонголт байх болно
I хороолол дахь гэр рүүгээ яваа “23” дугаарын автобусны зорчигч Х.Цэлмэг их л олзуурхаж байгаа бололтой. Өглөөгүүр “Нарантуул” ороод буцахдаа суусан автобусанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ ороод ирсэн болохоор тэр л дээ. Х.Цэлмэг гуай Үндэснийхээ их баяр наадамд 12 түрүүлсэн босоо аваргатай хүн нь чихэлдсэн автобусанд таарна чинээ огт бодоогүй байх... Хотын төвийн түгжрээн дунд яваа Х.Цэлмэг гуай гэр рүүгээ яарч буй бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгогчидтой уулзахаар товлосон газар руугаа яваа. “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөлбөмбөгийн талбайд түүнийг дэмжиж буй зуу, зуун дэмжигч нь хүлээж байгаа билээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хүрээнд зүүн гурван аймагт ажилласан бөгөөд нийслэл дэх эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй нь онцлог аж. “23” дугаарын автобусанд суусан нь ч бас учиртай юм билээ. Энэ л маршрутаар, энэ л хороолол руу тэрбээр үргэлж баяртай явдаг байжээ. Анх 1985 онд улсаас байраар шагнуулж, гал голомтоо бадрааж байсан газар нь I хороолол аж. Амьдралынхаа ханьтай гэр бүл зохиож, гурван охиноо өсгөсөн энэ газраас нийслэлийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлэхээр зориуд Сонгинохайрханыг сонгосон гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэлж байсан. Уулзалтад оролцсон Сонгинохайрхан дүүргийн иргэд ч “Манай хүн” хэмээн нэр дэвшигчийг дотночлон хүлээн авч байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж дүүргийн иргэд, олны танил алдартай хүмүүс, УИХ-ын эрхэм гишүүд ч ирсэн байв.
Тэдний нэг болох УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Өнөөдөр төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагджээ. Хаана, хянана, хясна, хориглоно гэсэн л үгс гарах боллоо. Эрх баригчид улсын Ерөнхийлөгч, шүүхийг өмнөө бамбай болгон ашиглаж байна. Ийм үед Та бид Төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа билээ. МАН нэр дэвшигчээ тодруулахын тулд ард түмнээсээ асуусан. Өмнө нь дарга нарын хүрээнд яриад нэр дэвшүүлдэг байсан бол энэ удаад 190 гаруй мянган хүн оролцсон санал асуулгын үр дүнд нэр дэвшигчээ тодруулсан байгаа. Гэхдээ энэ удаагийн сонгууль Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал гурвын дунд гэхээс илүү хэлэх, хийхийн зөрүүг арилгах, дүр эсгэсэн ардчиллын хуурамч багийг хуулах сонголт байх болно. Ардаараа овоглосон Ардын намын нэр дэвшигчийг дэмжээрэй” гэж байв.
Баялгийн тэгш хуваарилалт, байгаль орчноо дэмжсэн төрийн бодлого, залуу үедээ итгэсэн зарчмаар ажиллах болно гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ онцолж байсан. Найман багц асуудлаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан тэрээр олон газар явж иргэдтэй хийсэн уулзалтаасаа сайн санаачилга, зөв бүхнийг нь хөтөлбөртөө тусгахаа амлаж байсан. “Ард түмнийхээ эрх ашгийг оройлон дээдэлж, баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах зарчмыг өмгөөлөн хамгаалах, авлигыг үндсээр нь тасдана” гэсэн аваргын, нэр дэвшигчийн амлалтыг ард түмэн ч талархан хүлээн авч байлаа.
Бөх хүн бүдүүн баараг гэсэн үг бий. Энэ үгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч тодорсноос хойш нэлээд их хэрэглэх болсон нь ч нууц биш. Тэгвэл Улсынхаа их баяр наадамд 12 түрүүлсэн аваргыг биеийн хүчээр бус оюуны бяраар түрүүлсэн гэдгийг энэ удаагийн уулзалтад оролцсон олон хүн дурдаж байлаа. Түүний нэг нь Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг юм. Тэрбээр “Спортын хүн зөвхөн бяраар ялалт байгуулдаггүй. Тэр тусмаа бөх хүн тэр богино хугацаанд их олон зүйлийг бодож, сэтгэх шаардлага байдаг юм. Тэгж байж ялдаг, түрүүлдэг” гэж онцолж хэлж байсан.
Хойч үедээ ухсан нүх үлдээх бус, байгалийг нь үлдээхийн төлөө үргэлж тэмцэж явдаг хүн бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ. Түүний санаачлан батлуулсан “Урт нэртэй” хуулийг хүмүүс бүгд мэдэж байгаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай энэ хуулийг батлуулсан нь УИХын гишүүн Б.Бат-Эрдэнийг “Аварга төдийгүй байгаль орчны Аврал болгосон” гэж Монголын ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбаяр онцлон тэмдэглэсэн. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөл өл эх оронч түшээдээ улсынхаа жолоог атгуулахад бэлэн буйг тэрбээр хэлж байсныг тодотгоё. Хүчирхэг Монголын төлөө “Эвийг эрхэмлэн, Зөвийг дэмжинэ” уриатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн иргэд дэмжинэ гэдгээ илэрхийлэн сүүн цацал өргөж байлаа. Түүний иргэдтэйгээ хийх уулзалт цаашаа гэр хороололд үргэлжиллээ.