Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж, өчигдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд АН-ын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм.
Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж хэмээн үзэж, эдгээр нам АН-аас нэр дэвшигчийг дэмжихээр болсноо илэрхийлэв. Өмнө нь МҮАН, ИЗНН Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлэн, хамтран ажиллаж байгаа билээ.