Компьютерийн вирусийн эсрэг “Касперскийн лаборатори”-ийн шинжээчид дэлхийн 40 оронд тархсан кибер тагнуулын олон улсын сүлжээг илрүүлжээ. “NetTraveler” хэмээх хакеруудын сүлжээний довтолгоонд төрийн болон хувийн байгууллагын компьютерийн 350 систем өртсөнийг шинжээчид тогтоогоод байгаа аж. Тэд гээрийн дотор Засгийн газрын байгууллага, Элчин сайдын яам, судалгаа шинжилгээний хүрээлэн, цэргийн байгууллага, нефтийн компаниуд байгаа бөгөөд хулгайлагдсан мэдээллийн хэмжээ нь 22 Гб болж буй гэнэ.
Кибер довтолгоонд хамгийн их өртсөн орон нь Монгол. Дараа нь ОХУ, Энэтхэг багтжээ. Казахстан, Кыргыз, БНХАУ, Та жикистан, БНСУ, Испани, ХБНГУ эхний аравт багтсан байна. 2004 онд байгуулагдсан дээрх хакеруудын сүлжээний үйл ажиллагааны оргил үе нь 2010-2013 он байсан гэнэ. Хакерууд “Microsoft Office” программын сул талыг ашиг лан fishing mail буюу хүмүүс сонирхол татах и-мэйл явуулж залилан, компьютер хэрэглэгчдийн нууц үгийг олж авч, компьютер дээрх мэдээллийг нь хулгайлдаг байж.
Манай улс кибер гэмт хэргийн золиос болсон орнуудын хамгийн түрүүнд жагсаж байгаа нь юутай холбоотойг ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газрын эх сурвалжаас лавлахад “Цахим хуудаст гарсан мэдээллийг уншсан. Ер нь кибер халдлага байнга гарч байдаг. Уг мэдээлэлд дурдсанчлан манай Засгийн газрын байгууллага, ЭСЯ, цэргийн байгууллагынхан хакеруудын халдлагад өртөөгүй. Засгийн газрын 2012 оны тавдугаар тогтоолын дагуу төрийн байгууллагуудын сервер “Үндэсний дата” төвтэй холбогдсоноор төрийн байгууллагууд кибер халдлагад өртөж, улсын болон байгууллагын нууцад хамаарах мэдээ баримт алдсан тохиолдол байхгүй. Харин “Үндэсний дата” төвд холбогдоогүй, хувийн, хамгаалалтгүй цахим хуудсууд руу халдах явдал нэлээд гардаг” гэж ярилаа.
Г.ЦОЛМОН