Алт, зэсийн арвин баялгаа ашиглахад Монголын Засгийн газарт Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр зөвлөх болсон талаар өрнөдийн хэвлэлүүд шуугиж эхлэв. Өнгөрсөн гуравду гаар сарын 22-нд тэрбээр манай улсад хоёр өдөр айлчилсан. Гэвч зорилго нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл утасны үзүүр хөвөрч, тэрбээр дээрх айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай эл гэрээг байгуулсан нь тодорхой боллоо. Тони Блэйр “Энэ нь миний Монголд хийж буй анхны айлчлал боловч эцсийнх биш гэдэгт найдаж байна. Их Британийн Ерөнхий сайдаар арван жил ажилласан туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн айлчлалынхаа үеэр ярьж байжээ.
Эдийн засгийн шилжилтийн үедээ байгаа Монгол Ул сад Тони Блэйрийн дипломат чадвар тун хэрэгтэй болохыг “Telegraph” тэмдэглэжээ. Түүнчлэн Монгол болоод Англи, Австралийн “Rio Tinto” группийн хооронд дэгдсэн Оюутолгойн маргааныг цэгцлэхэд ч хувь нэмэр оруулах гэнэ. Гагцхүү уг асуудлыг шийдэх, зуучлах зорилгоор ноён Блэйрийг Мон голын Засгийн газарт зөвлөхөөр сонгосон хэмээн зарим эх сурвалж мэдээлж буй аж.
Тухайлбал, Монголын нэгэн албан тушаалтан “Миний ойлгосноор Хөрөнгө оруулалтын гэрээг хүндэтгэх ёстойг ойлгуулах гэж “Rio Tinto” групп Тони Блэйрийг хөлсөлсөн” гэжээ. Харин уул уурхайн салбарын нэгэн эрх мэдэлтэн “Тони Блэйр “Rio Tinto”-гийн өмнөөс Монголын Засгийн газартай асуудлыг шийдэхээр энэ гэрээг байгуулсан” хэмээсэн байна. Гэвч “Rio Tinto” болон Тони Блэйр энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Харин түүний хэвлэлийн төлөөлөгч “Бид “Rio Tinto” болон Монголын Засгийн газрын хоорондох маргаанд оролцоог үй” гэж мэдэгдсэн байна. Тони Блэйрийн улс төр, эдийн засаг, Засгийн газрын шинэчлэлийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгдөг “Tony Blair Associates” пүүс Казахс тан, Кувейт, Колумб, Бразил улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж, хэдэн сая фунтийн цалин авдаг аж. Түүнчлэн өнгөрсөн сард Албани улсын Засгийн газарт зөвлөхөөр ажиллах гэрээ байгуулжээ. Үүнийнхээ төлөө авдаг цалингаа хэлэхээс Блэйр ямагт татгалздаг агаад газрын тос, байгалийн хийгээр баялаг Казахстан улстай 13 сая фунтийн гэрээ байгуулсныг эх сурвалжууд мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уг асуудлаар дахин хэлэлцэх болсныг Монголын Засгийн газрын өндөр албан тушаалтан “Telegraph”-д уламжилсан аж. Гэхдээ “Tony Blair Associates”-ийн дэргэдэх “Government Advisory Practice” пүүсийн захирал Стефан Криесел түүний Монголд ажиллах бэлтгэлийг хэдийнэ хангаж эхэлжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН