Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг захуудаар орж, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй уулзжээ.
Нэр дэвшигч Баянзүрх дүүргийн иргэдтэй Бөхийн өргөөнд уулзсан бол Батлан хамгаалахын их сургуулийн хурлын танхимд хүчний байгууллагуудаас чөлөөнд гарсан ахмадуудтай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, ирээдүй, ард иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан байна.
Б.Бат-Эрдэнийг “Нарантуул”, “Өгөөмөр”, “Да хүрээ” “Барс” захын түрээслэгчид болон Төмөр зам, Гурвалжингийн гүүрний орчимд бизнес эрхэлж буй иргэдтэй уулзах үеэр хүмүүс газрын түрээсийн үнэ өндөр байгаа нь хүндрэл учруулдаг тухай дуулгаж, иргэдийг бухимдуулж буй асуудлыг жижиг гэлгүй шийдвэрлэж байх нь чухал гэдгийг онцолсон байна.
Д.ЦАЦРАЛ