Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнгөрсөн амралтын өдрүүдийг Өвархангай аймагт ажиллаж өнгөрүүлжээ. Тэрбээр аймгийн төвд байх Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэн, Намнансүрэн нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлээд, аймгийн иргэдтэй уулзжээ. Энэ үеэр МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал аймгийн есд үгээр хорооны иргэн, малчин Б.Ганбаатарынд зочилсон байна.
Малчин Б.Ганбаатар 2008-2009 оны зудад Өвөрхангай аймгийн малчдын олонх нь малаа барж, хотоо харлуулсан. Тэр хэцүү хүнд үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албанаас бууж жирийн иргэн болсон хэдий ч малчид, иргэддээ санаа тавьсан хэвээр байж “Хөдөөгийн хөгжил” төрийн бус байгууллага байгуулан лаа, шүдэнз, малын тэжээл, өвснөөс эхлээд малчдад хэрэгтэй бүхнийг цуглуулах хандивын аян зохион байгуулж тусламжийн цувааг өөрийн биеэр хүргэж өгч байсан.
Тухайн үед малаа барж сэтгэлээр унаж, амьдрах аргагүй болсон малчдын зовлонг хуваалцан чин сэтгэлийн яриа, хөөрөө өрнүүлж, тэдний үг, байр суурийг нэгтгэн төр, засагт уламжлан ил захидал бичиж байсныг малчид өнөөдөр ч мартаагүй явдаг гэж хэлсэн байна.