Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Ганбатыг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байв. Харин өнгөрсөн бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар О.Ганбатыг жинхэлжээ.
Тэрбээр Дундговь аймгийн харьяат, ОУХДС, СЭЗИС, Удирдлагын Академийн докторонтур дүүргэсэн. Орос хэлний багш, нябо эдийн засагч мэргэжилтэй. 1983 онд Сүхбаатар аймагт багш, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1997-1999 онд Нийслэлийн өмчийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Сангийн Яаманд газар, хэлтсийн дарга, 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.