Монгол үндэстний хүсэлд нэгдэх хөдөлгөөнөөс өчигдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Тэдний боловсруулсан мөрийн хөтөлбөрт өмнөх сонгуулийнхаас дээрдсэн зүйл алга хэмээн тэд үзсэн байна. Мөн сонгогдсон хүмүүс нь амласан мөрийн хөтөлбөрөө тэр бүр хэрэгжүүлдэггүйг шүүмжлэв.
Тиймээс амьдралд ойрхон, ард түмний хүсэл нэгдэж байгаа зарим саналыг сонгогдсон нэгэн нь ажил болгох ёстой гэсэн байна. Тухайлбал, Монгол хүн эх орондоо хамгийн эрхэм гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж, эрх мэдлийн хуваарилалтыг давхардуулж байгааг залруулж, шүүх засаглалын бие даасан байдлыг хангах ёстой гэсэн байна.
Улс төрийн намыг татан буулгах, өмч хувьчлалын булхайг илрүүлж, хариуцлага тооцох, аж үйлдвэрийг сэргээх гэх мэт 13 асуудлын жагсаалтыг тэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал нарт илгээсэн аж.