Уржигдар орой хаалгыг минь хэн нэгэн тогшиж, “Сонгуулийн хэсгийн хорооноос явж байна. Сонгогчийн үнэмлэхийг тань өгөх гэсэн юм” гэлээ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль” хэмээн бичигтэй уг цаасан дээр нэр минь дурайтал бичигджээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдийн үнэмлэхийг шинэчлэн, бүх мэдээллийг нь багтаан цахимжуулсан. Тиймээс сонгогчийн үнэмлэх ашиглаагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ дэвшлээсээ ухарсан уу, яав.
Үүний учрыг СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга П.Наранбатаас лавлахад “Хуульд сонгогчийн үнэмлэх хэрэглэнэ гэсэн заалт байхгүй. Сонгогчдод харин сонгууль болох өдөр, хэсгийн хорооны байршлыг танилцуулсан урилга хүргүүлж байгаа. Ямар нэг сонгогчийн үнэмлэх тараах учиргүй. Урилгыг андуурсан байх” гэлээ.
С.УУЛ