2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын хамгийн “донсолгоотой” чуулганыг энэ сарын 24 хүртэл түр завсарлуулаад байна. Оффшор бүсэд байгуулсан компаниа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь илэрсэн УИХ-ын гишүүн, дэд дарга С.Баярцогтын дуулиантай зэрэгцэн хаврын чуулган нээж, гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой будлиан дэгдэх үеэр завсарлав. Дундуур нь ч багагүй “жүжиг” өрнөөд авсан. УИХ-ын хаврын чуулган анхнаасаа л суудал шилгээх төлөвтэйгээр ширүүхэн эхэлсэн. Чуулганы нээлтэд МАН-ынхан уриа, лоозон барин сууж, бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлж байх мөчид хурал хаяж гарсныг уншигчид санах биз. Мөн энэ л чуулганы үед УИХ хэрүүл маргаантайгаар элэг бүтэн болж, Өвөрхангайгаас Д.Зоригт, Сонгинохайрханаас Д.Сумъяабазар тангаргаа өргөв.

НЭГ НЬ ЯВЖ, НӨГӨӨ НЬ ҮЛДЭВ
Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн холбооныхон УИХ-ын гишүүн С.Баярцогтын “но”-г илрүүлсэн. Нэг сая доллар Швейцарийн банкны дансанд хийснээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичилгүй “мартсан” тухай уг мэдээлэл манай хэвлэлээр гэрлийн хурдаар тарсан. Гэхдээ найзуудтайгаа хамтарч хувьцааны бизнес хийхээр компани байгуулж, сая доллар төвлөрүүлсэн ч ашиггүй болох нь мэдэгдсэн тул үйл ажиллагаа явуулж амжилгүй хөрөнгөө татсан. Тэнд 1658 евро л үлдсэн байсан хэмээн С.Баярцогт тайл барласан. Үүнийгээ орлого талдаа бичиж явсан ч, бага мөнгө учраас заавал компанийн нэрийг бичих хэрэгтэй гэж санаагүй “гэнэдсэн” учраас ёс зүйн хариуцлага хүлээхээ тэр мэдэгдсэн билээ. Улмаар УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Түүний байдал бишдэх үеэр АН дотор УИХ-ын дэд даргын төлөөх сунгаа өрнөсөн юм. “Алтан гадас”, МоАХ хоорондоо ширүүхэн маргас ны эцэст “ах” фракцаас Р.Гончигдоржийг санал болгож, сонгосон билээ. С.Баярцогтын дуулиантай зэрэгцээд шинэчлэлийн Засгийн газрын тэр гүүн Н.Алтанхуяг огцруулах бичиг гардаж авсан.
Сөрөг хүчний зүгээс түүнийг огцруулах асуудал тавихдаа бонд, хууль бус томилгоотой холбоотой зургаан шалтгаан дэвшүүлсэн. Төрийн албанаас 7000 албан хаагч халсан зэрэг тоогоо тэд чуулганаар асуудлыг хэлэлцэх үеэр баталж чадаагүй тул завсарлага авав. Түүхэн д анх удаа огцруулах асуудал оруулчихаад шийдэх гэж байх үед завсарлага авсан тохиолдол нь энэ болсон юм. МАН-ынхан “Шалгах, нягтлах юм гарлаа” гэж мэдэгдсэн. Удалгүй Тавантолгойгоос Ерөнхий сайдын эгчийн охины “Говь повер” компани сэжигтэйгээр 17 тэрбум төгрөгийн тендер авсан баримт дэлгэсэн. Ерөнхий сайд “Би тендерт оролцдоггүй. Тэгээд ч ах, дүү олон. Би зөвхөн насанд хүрээгүй охидынхоо өмнө хариуцлага хүлээнэ. Бусад нь асуудал гаргасан бол хуулийн байгууллага шалгаг” гэсэн юм. Түүний дүү Уянгын овог УБЕГ дээр солигдож, хэсэг л юм болсон. Энэ мэтээр асуудал үүссэн ч УИХ Ерөнхий сайдыг огцруулах шаардлагаг үй хэмээн авч үлдэв.
УИХ 76-ЛАА БОЛСОН ТҮҮХ
УИХ-ын 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулж, Д.Сумъяабазар ялснаар тангаргаа өргөх боломж бүрдсэн. Гэвч АН-ынхан МАН-д шууд л хаалга нээчихсэнгүй. Өвөрхангайн шийдэгдээгүй үлдсэн нэг суудлаар барьцаалсан билээ. Тэнд С.Чинзориг олон саналын давуугаар ялсан ч шүүх, хуулийн байгууллага Д.Зоригтын талд шийдвэр гаргасан. Энэ нь УИХ-ын түүхэнд гарсан нэгэн нүүр улаймаар явдал болов. С.Чинзоригоос 6700 хүний саналаар ялагдсан ч Д.Зоригт нүүрээ ширлээд УИХ-ын гишүүн болов. Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхгүй байсан учраас МАН-ынхан ч цаагуураа тохиролцож орхижээ. Эцэст нь С.Чинзориг намдаа гомдоод л үлдсэн. Ингэж УИХ 76 гишүүнтэй болов.
ҮНДСЭН АЖИЛ ЮУ БОЛСОН БЭ
Үндсэн хуульд зааснаар УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль баталж, түүний хэрэгжил тэд хяналт тавих үүрэгтэй. Тиймээс сандал, суудал тойрон маргахын хажуугаар хууль тогтоох ажлаа хийх ёстой. Энэ чуулганаар нэр зааж 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Хуулийн дагуу хаврын чуулганаар дараа оныхоо төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг батал даг. Үүний да гуу улсын 2012 оны төс вийн гүйцэт гэлийг хэлэлцээд 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг баталсан байна. Мөн ирэх онд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг гараас гаргав. Юутай ч хуультай, хугацаатай ажлуудаа маргааныхаа хажуугаар амжуулсан байна. Хуулийн салбарыг шинэчлэх хэд хэдэн ч төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор мөнгө угаасан байж болзошгүй МИАТ-ын удирдлагын хэрэг ч сөхөгдөж, түрүүчээсээ шүүхээс ял аваад байна.
Мөн Ё.Отгонбаяр гишүүний эхнэрийн нэр дээрх олон дансаар сэжиг бү хий гүйлгээ хийсэн нь илэрч, хаврын чуулганы түр завсарлагатай давхцав. Мөнгө угаасан байж болзошгүй хэмээн түүний эхнэрийг баривчилсан. Эрхэм гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ эхнэрийнхээ нэр дээрх эдгээр дансыг мэдүүлээгүй учраас С.Баярцогтын нэгэн адил хариуцлага хүлээх ёстой болж байх шиг. Хуулийн байгууллага энэ бүхнийг нь шалгаад гэм буруутайг нь нотолбол МАН нэг суудлаа алдах нөхцөл ч үүсэж болох юм. Дуулианаар эхэлж, дуулиа тайгаар түр завсарласан хаврын чуулган энэ сарын 25-наас үргэлжилнэ. Тэр хооронд эрхэм гишүүд орон нутагт ажиллаж, баталсан хууль, тогтоомж, бас тус тусын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ сурталчлах үйлсэд хүчин зүтгэж явна.