Нийслэлийн Статистикийн газраас төвийн зургаан дүүрэгт байрладаг хүнсний зах, худалдааны төвийн 35 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд судалгаа хийжээ. Энэ сарын хоёрдугаар долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос хүнсний 17 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, зургаан нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Тухайлбал, хонины ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна. Мөн дээд гурил 930-1050 төгрөг, нэгдүгээр гурил 600-800, хоёр нь 500-600 төгрөгийн үнэтэй байна. “Атар” талх хүнсний дэлг үүрүүдэд 775-920 төгрөгөөр зарагдаж байгаа бол “Бөмбөгөр”-т хамгийн хямд буюу 775 төгрөг, “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр зарагдаж байна. Төмс хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 30-50 төгрөгөөр өссөн байна.
Б.Сүрэн