МАН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдон ажилласан үе үеийн төрийн түшээдээс сонгогч олондоо хандаж уриалга гаргажээ. Уг уриалгад “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчөө сонгох нэн хариуцлагатай цаг үед бид ирээд байна. Энэ мөчид сонгогч та бүхнийхээ итгэлийг хүлээн төрөө түшилцэж ирсэн үе үеийн УИХ-ын гишүүд бид сонгогч та бүхэндээ хандаж энэхүү уриалгыг гаргаж байна. Өнөөдөр эх орны тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал бид бүхний сэтгэлийг түгшээх боллоо. Улс орон туурга тусгаар орших баталгааг хангаж байдаг Үндсэн хуулийн зарчмууд хөсөрдөж, хууль дээдлэх ёс зөрчигдөж, хууль, шударга ёсыг сахиулах баталгаа болсон шүүх засаглал улс төрийн нэг хүчний хараат боллоо.
Монголын нийт ард түмний эв нэгдлийг илэрхийлэх ёстой Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж зөвхөн нэг намын төлөөлөл болон хувирч, ард түмнийг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварлан, ардчилсан ба ардчилсан бус хэмээх хаяг шошго зүүж, хоорондоо хагаралдах үрийг тарьж байна. Ардчилсан намын удирдлага УИХ болон Засгийн газрыг байгуулах, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийг алхам тутамдаа зөр чиж, Засгийн газар нь төрийн хуулийг уландаа гишгэхийг “үлгэрлэн манлайлж”, ардчиллыг дарангуйлал болгож байна. Ард түмний нэрийн өмнөөс төрийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог эвдэж, эрх баригчид орон даяар дур зоргоороо авирладаг жолоодлогогүй систем тогтож байна. Үүний нэг тод жишээ нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний долоон мянга гаруй мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халсан явдал мөн. Ард түмний сонголтыг туршилтын “хар машин”, “төрийн албан хаагч” нэртэй нэг намын төлөөлөл, улстөрчдийн гар хөл болсон зарим шүүгчийн хууль бус шийдвэрээр луйвардан өөрчилдөг боллоо. Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь гадныхны барьцаанд өгч, Их Чингис хааны нэртэй өрийн бичгээр эх орноо дааж давшгүй дэнчинд тавилаа. Энэ эгзэгтэй мөчид Монгол Улсынхаа хувь заяаг хамгаалах түүхэн хариуцлагыг нэр төртэй биелүүлж чадах шинэ Ерөнхийлөгчийг сонгох томоохон шалгуурыг бид хамтдаа туулах ёстой болж байна. Гагцхүү төрийн эрх мэдлийн зөв хуваарилалт, тэнцвэрт байдлыг бий болгосноор энэхүү гажсан тогтолцоог засч, Монгол орныхоо түүхэн хувь заяаг зөв голдиролд оруулж чадна.
Хуулиар дарангуйлал тогтоож байгаа УИХ-аас гарах Үндсэн хууль, бусад хуу лийг зөрч сөн шийдвэрүүдэд хориг тавьж чадах тийм Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хөрш орнууд болон гуравдагч түншийн эрх ашгийн тэнцвэрийг хангаж чадах тийм Ерөнхийлөгчтэй болох шаардлагатай байна. Төрийн ажлын туршлагатай түшээд бид намчирхаж, улстөржилгүйгээр зөв сонголтоо хийхийг эрхэмлэн үзэж, УИХ-ын гишүүн, хуульч, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнийг ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн Ерөнхийлөгч байж чадна гэж үзэж байна. Эрх баригч хүчний дарангуйллыг хазаарлан зогсоож, төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж чадах Төрийн тэргүүн бол олон түмний саналаар тодорч, Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ байх болно. Ард олноо алагчилдаггүй, үзэл бодлын туйлшралгүй, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэгч, чинхүү эх оронч үзэл ухамсартай, эдгээр шинж чанараа амьдрал үйлсээрээ батат ган харуулсан Төрийн түшээ бол хөдөлмөрийн баатар, хуульч Б.Бат-Эрдэнэ мөн. Улс орондоо тулгараад байгаа энэхүү гажуудал, аюул заналыг зайлуулах, ард олныхоо итгэл найдварыг гүнээ ухамсарлан дааж чадах хүн бол монгол ухаан, ёс жудгаа бат шингээсэн Б.Бат-Эрдэнэ мөн. Улс орон тусгаар байхын баталгаа болсон төрөө дээдлэх монгол ухааныг бататган, Мон гол төрийг ёс жудагтай, чин шударгуу болгох үйлсийг өөрийн биеэр манлайлан хэрэгжүүлэгч нь Б.Бат-Эрдэнэ юм. Өвөг дээдсээсээ бидэнд өвлүүлэн үлдээсэн Монгол газар шороондоо жинхэнэ эзэн нь байж, сэтгэл тэнүүн, тэгш дүүрэн амьдрахын төлөө Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгохыг ухаант мэргэн ард түмэндээ хандан уриалж байна” гэжээ.