“Өргөө” кино театрын өмнөх уулзварыг “Чингис” бондын хөрөнгөөр засаж, ашиглалтад өгсөн билээ. Энэ үед Ерөнхий
сайд очсон. Өөр бас бус зүйлийн нээлтэд тэрбээр тууз хайчилж яваа харагддаг. Улмаар цөөнгүй хүнд “Ерөнхий сайд очих хэрэггүй зүйл дээр хүртэл явж байх юм” хэмээн шүүмжлүүлээд авсан юм.
Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүмүүс намайг тууз хайчиллаа гэж шүүмжилсэн. Бондын хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажил учраас бид хэрэгжилтэд нь хяналт тавина, бас хийсэн ажлаа хүлээж авна шүү дээ. Тиймээс цаашид ч тууз хайчилна” гэлээ.
С.УУЛ