Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа оргил цагтаа тулж ирэв. Ирэх долоо хоног бол хамгийн шийдвэрлэх үе. Гол өрс өлд өөн хоёр том намаас нэр дэвшигчдийн хооронд болж байгаа. Тэдний сурталчилгаа өөр өөрийн өнгө аястай өрнөж байна. Талархаж дэмжмээр, байны голд туссан зүйл нэлээдгүй. Тааруухан, өөлж гоочилмоор зүйл ч байх аж. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабаас зай завсаргүй явуулж байгаа нэгэн акц бол “Тэр хэлсэн. Хэлснээ ч хийсэн” хэмээх телевизийн шторк юм. Төрийн тэргүүнээр дөрвөн жил ажиллачихсан хүнд хийсэн зүйл байлгүй яахав. Тэрийг PR-чдын зохиомжоор дэглэж, хэн нэгэн оюутан, өндөр настнаар хэлүүлсэн хэлүүлээгүй, сонгогчид мэдэж байгаа. Хамгийн гол нь энэ үгийн араас юу босож ирэх вэ гэдгийг мөнөөхөн “зохиолчид” огт тооцоолоогүй бололтой. Ерөнхийлөгч маань сайхан ярьдаг, сүрхий амладаг, заримдаа тэрийгээ мартчихдаг нь түүний сул тал гэдгийг PR-чид бодох ёстой байж. Учир нь “Тэр хэлсэн. Хэлснээ ч хийдэг” хэмээх чамин сурталчилгааны араас өөр нэг буюу “Тэр хэлсэн. Хэлснээ хийгээгүй” гэсэн сөрөг бодомж гарч ирээд болдоггүй. Зарим нэг баримт, үйл явдлыг эргэн санах гэж оролдъё л доо.
Тэр Хархориныг нийслэл болгоно гэсэн
2004 онд, сонгуулийн өмнөхөн Ц.Элбэгдорж АНУ-аас Харвардын диплом өвөрлөж ирээд “Нүүх үү, үлдэх үү” гэсэн лекц уншиж Монголоо тойрсон. Ардчилсан Нам түүнийг тоогоогүй бөгөөд 2004 оны УИХ-ын сонгуульд ч нэрийг нь тоож дэвшүүлээгүй билээ Тэр үед Элбэгээ Хархорин хотыг хөгжүүлэх, Монгол Улсын нийслэлийг Улаанбаатараас нүүлгэж Хархоринд авчрах тухай олон зүйл амласны дотор өөрөө Засаг даргаар нь ирж ажиллах амлалт өгсөн. Бүр амьдрах газартаа шаваа тавьж байсныг хүмүүс мартаагүй байгаа.
Хархорин хот биш, сум л байгаа Хархорин нийслэл байтугай хот ч болсонгүй.
Өвөрхангайн сум хэвээрээ л байгаа. Нэг удаа Хархориноос буцаж яваад осолд орсноосоо хойш тийш бараг зүглэсэнгүй. Даруй есөн жил өнгөрсөн ч Хархориныг хот болгох төлөвлөгөөг өө, тэндхийн Засаг дарга болох мөрөөдлөө мань эр мартсан гэхэд болно.
Тэр “дайн” зарласан
2004 онд тэрбээр тухайн үеийн МАХН-ынхны дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Намар нь, арваннэгдүгээр сард шиг санагдаж байна, ядууралтай дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Ард иргэдээ ядуурлаас аварч, бүгдээрээ баян чинээлэг амьдрах тухай түүний уриалгыг дээр доргүй дэмжсэн. “Ядуурлын эсрэг хамтдаа” сан хүртэл байгуулагдсан. НИК, “Петровис” хэмээх үндэсний компаниуд борлуулсан нэг литр шатахуун тутмаас нэг төгрөгийг уг санд хандивлахаа мэдэгдэж байв.
Дайны утаа ч үнэртээгүй
“Дайн”-аа зарлаад л окоптоо бүгчихсэн учраас дайн ч болоогүй, ядуурал ч буураагүй. Монгол Улсын нийт хүн амын 30 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу ядуу, нэн ядуу амьдарсаар байгаа. Баян, хоосны ялгаа улам бүр газар авсаар. Харин Ерөнхийл өгчийн маань хөрөнгө орлогын мэдүүлэг дэх сая саяын орлого жил ирэх бүр өссөөр.
Тэр хүнд суртлыг “урна” гэсэн
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2005 онд хогийн сав хажуудаа тавиулж байгаад, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн нүдэн дээр баахан тогтоол, шийдвэрийг урж хаясан. Аж ахуй эрхлэхэд, иргэдэд саад болдог журам, тогтоолуудыг энэ мэтээр устгаж, хүнд сурталтай тэмцэнэ гэсэн.
Хүнд суртал урагдаагүй
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан ёсоор нэг ч шийдвэрийг хүчинг үй болгоогүй билээ. Харин ч түүний дараа гарч ирсэн М.Энхболдын Засгийн газар хэдэн зуун шийдвэрийг цуцалсан юм. Хүнд суртал ихсээгүй байж болох ч лав л багассангүй.
Тэр “Ногоон хэрэм”-тэй болгоно гэсэн
2005 оны гуравдугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар цөлжилтөөс сэргийлэх “Ногоон хэрэм” хөтөлбөр баталж, 250.000 га газрыг ойжуулахаар амлав. Ерөнхий сайдын гарын үсэгтэй найман зүйл бүхий “Албан даалгавар” сайд, дарга нарын ширээн дээр нисэн очив.
“Ногоон хэрэм” босохоосоо өмнө нурсан
Хөтөлбөрийн газар хэмээх албан ёсны нэгж байгуулагдаж, улсын төсв өөс өдий төдий хөрөнгө зарлагадсан ч хэсэг бүлэг хүний бизнес болоод дууссан тухай яриа бий. Шалгавал юм гарч ч мэднэ. “Ногоон хэрэм” байтугай модон хашаа ч босоогүй.
“Одон тарааж, овоо хэсэхгүй” гэсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч өөр сонгогдохоор сурталчилгаа хийж явах үедээ, сонгогдсоныхоо дараа “Би одон тарааж, овоо хэсдэг Ерөнхийлөгч байхгүй ээ” гэж хэлсэн. Монголчууд найр наадам хэсдэггүй, нааш харсан, долигоносон, дотноссон болгонд шагнал тараагаад байдаггүй, өөр Ерөнхийлөгчтэй боллоо гэж итгэсэн.
Одонг овоолсон, овоо ч олныг тойрсон
Одон, тэмдгийг өмнөхөөс илүү олныг тараасан уу гэхээс дутаагүй. Тэгэхдээ АН-ынханд, өөрийг нь дэмжигчдэд түлхүү тараасан. АН-ын батлахтай УИХ, Засгийн газрын гишүүд, дарга нар “Алтан гадас” мэтийг халааснаасаа гаргаж ирээд зүүж өгдөг болсон. Овоо хэсэхээс татгалзаж чадаагүй. Төрийн тахилга, баяр наадамд Ерөнхийлөгч оролцохоос өөр арга байдаггүй байх хэмээн зөвтгөж болох ч хэлсэн үгэндээ эзэн байхыг уг нь бодох ёстой байсан.
Тэр “татан буулгана” гэж мэдэгдсэн
2009 онд Монгол Улсын Ерөнхийл өгч болсныхоо дараахнаас энд тэнд хэлсэн үг бүртээ Төрийн албаны зөвл өлийг татан буулгавал зохино хэмээн мэдэгдэж байв. Төрийн албыг төрдөө үйлчилдэг болгох, төрийн албаны нүсэр бүтэц, “илүүдэл жинг” арилгах гол арга бол энэ гэдэгт итгэлтэй байгаагаа байн байн илэрхийлж байлаа.
Татан буулгаагүй, тоглоомын байгууллага болгосон
2012 оны сонгуулийн дараа энэ үгнээсээ бүрмөсөн хагацсан. Харин ч Төрийн албаны зөвлөл хэмээх чухал байгууллагыг өөрийн хүмүүсээр удирдуулж, АН-ын шошготой хүмүүсийг ногоон гэрлээр томилуулах хэрэгслээ болгосон. Төрийн албаны зөвлөл Ерөнхийлөгчийн, АН-ын хүслийг нэн даруй гүйцээдэг тоглоомын байгууллага болчихоод байгаа.
Утаатай нэгийгээ үзнэ гэсэн
Улаанбаатар хотын утааг бууруулах асуудал Ерөнхийлөгчийн эрх, үүрэгт байхгүй боловч Ц.Элбэгдорж 2011 онд утаатай хатуу тэмцэхээ илэрхийлсэн. “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г дэргэдээ байгуулж, тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацдаг болсон. Зөвхөн 2013 онд л гэхэд энэ ажилд 93.4 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа.
Утаа улам өтгөрсөн утаатай тэмцсэн ажлынх нь үр дүн харагдахгүй л байна.
Харин ч журмын нөхөр Н.Алтанхуягийнх нь өнгөрсөн намар, орон нутгийн сонгуулийн өгөөш болгож Багануураас авчирч тараасан нүүрс Улаанбаатар хотын агаарын бохирдолд дорвитой хувь нэмэр оруулж байгааг харсан ч таг дуугүй өнгөрсөн.
“Дан дээлтэй яваг” гэсэн
УИХ-ын гишүүн хүн сайдаар давхар ажиллах нь буруу гэж үзэж байгаагаа мэдэгдэж, С.Батболдын Засгийн газарт гишүүнээр дэвшсэн хүмүүсийг өрөөндөө дуудаж аваачаад загнаж байв.
“Их хурлын гишүүний дээлтэй хүн дахиад Засгийн газрын дээл давхар өмсөөд хэрэггүй. Тэд дан дээлтэй яваг” гэсэн сайхан үгийг нь иргэд талархан хүлээж авсан.
Давхар дээлийг өөрөө өмсүүлсэн
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа 11 яам 16 болж, 12 дэд сайд 17 болж, Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХын гишүүний давхар дээлтэй болж байхад юу ч дуугараагүй. Харин сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно хууль санаачилж шоудаж байгаа.
“Хаан” сонголтод халдах эрхгүйг зарласан
2008 оны УИХ-ын чуулган дээр Ц.Элбэгдорж Монголын ард түмний сонголтод хэн ч халдаж болохгүй гэж мэдэгдсэн. Ард түмний сонголт хаан сонголт байх тухай тэр байнга ярьдаг.
Хаан сонголтод хамтран халдсан
2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт хамгийн олон санал авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нар гишүүнээр сонгогдож чадаагүй. Тэдний ард түмнээсээ авсан эрхийг АН-ын Г.Батх үү, Д.Зоригт нар булаан авч байхад Монгол Улсын Ерөнхийлөгч ердөө л хамжилцсан.
С.Бямба
Төлбөрт мэдээ