АНУ-ын Чикаго хотод амьдарч буй ахтайгаа холбогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өгсөн эсэхийг нь асуулаа. Тус хотод манай Дипломат төлөөлөгчийн газар байхгүй учраас Вашингтон руу явж саналаа өгөх ёстой болсон байна. Хүний нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн хувьд хэдэн цагаар давхин ЭСЯ-нд очих амарг үй. Зүгээр л гэртээ, хаяанд нь сонгуулийн хэсгийн хороо байхад саналаа өгөхөөс залхуурдаг монгол залуус цөөнгүй байхад шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцох хүсэл байсан ч ах маань улс төрийн сонгох эрхээ эдэлж чадаагүй аж. Ийм шалтгаанаар сонгох эрхээ эдлээг үй иргэн хилийн чанадад цөөнгүй үлджээ. Хэдий тийм ч Дипломат төл өөл өгчийн газар байрладаг хотуудад амьдарч буй иргэд маань хэр чадлаараа л сонгуульдаа оролцсон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өгөхөөр хилийн чанадад 6478 иргэн бүртгүүлснээс УБЕГ-аас иргэдийн бүртгэлийн нэгдсэн сантай тулгаж, нягтлаад 6233 сонгогчийг баталгаажуулсан жагсаалтад бичсэн билээ. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар тэднээс 3349 нь саналаа өгөөд байв. УИХ-ын сонгуулиар гадаадад байгаа 4500 гаруй иргэн санал өгөх өөр бүртгүүлснээс 2779 нь сонгуульдаа оролцсон. Гадаадад байгаа монголчууд анх удаа төрийн сонгох эрхээ эдэлсэн нь сайшаалтай ч иргэд заавал биеэр ирж бүртгүүлж, саналаа өгөх ёстой байсан нь асуудал үүсгэж байсан. Яг л дээрх шалтгаанаар хоёр удаа талдаа хэдэн цагаар давхиж ЭСЯ-тай газар очих боломж иргэдэд хомс. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар нэг талын “аялал”-ыг хөнгөвчилж өгс өн нь онцлог байв. Тухайн сонгогч Дипломат төлөөлөгчийн газарт заавал биеэр очиж бүртгүүлнэ гэсэн хатуу заалтыг зөөлчилж, шуудан, электрон шуудан, факсаар бүртгэсэн. Үүний хүчинд УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн иргэдийнхээс тоо нь даруй 2000-аар нэмэгджээ. Энэ удаагийн сонгуулийг 39 салбар комисс буюу Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан авсан юм. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс гурван цаг тутамд салбар комиссоосоо ирцийн мэдээ дамжуулж байв. БНСУ-ын нийслэл Сөүл дэх ЭСЯ-нд 1454 сонгогч бүртгүүлсэн нь хамгийн олон хүнтэй хэсэг болсон байна. Тэгвэл Кувейтэд хамгийн цөөн буюу 11 сонгогч саналаа өгсөн аж. Сонгогчдын тоо хамгийн олон байгаа 28-29 газарт АН, МАН-ынхан ажиглагчаа илгээсэн юм билээ. Сонгуулийн явцын турш намуудын ажиглагч нар ямар нэг мэдээлэл ирүүлсэнг үй. Элдэв зөрчил гарсан тухай мэдээлэл ч дуулдсанг үй, харьцангуй тайван сонгууль болов. Гэхдээ зарим хотод сонгогчдын олонх нь тэнд сурч буй оюутан байсан, шалгалт нь давхацсан зэргээс болоод ирц 2012 оны сонгуулиас буурсан үзүүлэлт гарсан юм билээ. Тухайлбал, ОХУ-ын Эрхүү хотод УИХ-ын сонгуулиар 600 гаруй сонгогч бүртгүүлж байсан бол энэ удаа 405 болж тоо нь буурчээ. Сонгуульдаа идэвхтэй оролцоно уу гэсэн сурталчилгааг Оюутны зөвлөлөөр дамжуулан хийсэн юм билээ. Тэнд өчигдрийн 15.00 цагт ирц 71 хувь хүрсэн байжээ. Хэдийгээр хилийн чанадад амьдарч буй сонгогчид хоёр дахь удаагаа санал өгч буй ч хуудас бөгл өхдөө алдаж болно. Тиймээс энэ байдлыг тооцоод 6838 саналын хуудсыг 39 дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлжээ. Нэг удаа алдвал дахин нэг саналын хуудас нөхөж өгөх боломжийг тооцсон нь энэ. Тэдэнд саналын хуудсыг дугтуйны хамт олгосон. Сонгогч саналаа дугуйлаад дугтуйлж, улмаар хайрцагт хийнэ. Орон нутгийн цагаар 22.00 цаг болж санал хураалт дуусмагц битүүмжилсэн хайрцгуудыг дипломат шуудангаар СЕХ руу илгээх учиртай. Өнөөд өр СЕХ битүүмжлэгдсэн хайрцгаа түрүүчээс нь хүлээж авна. Зургадугаар сарын 26-ны 22.00 цагт Монголд санал хурааж дуусахад гадаадаас саналаа өгсөн иргэдийнхийг ч хамтад нь тоолох учиртай. Хилийн чанадад бүртгэгдсэн сонгогчдын хэдэн хувь нь саналаа өгсөн тухай нэгдсэн мэдээлэл өнөөдөр тодорхой болно.
.jpg)
С.ТУУЛ