Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн үйл явцыг тандахаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын том хэмжээний баг ажиглаж буй. Хойд Америк, Европ, Газрын дундад тэнгисийн бүс нутаг, Ази, Австралийн 57 орны гишүүнчлэлтэй олон улсын энэ байгууллагын төлөөлөгчид өнг өрсөн сарын 11-нд ажлаа эхл үүлсэн юм. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс төгсөх хүртэлх бүх үйл ажиллагаанд анхаарал хандуулж, хөндлөнгийн үнэлэлт өгөх энэ баг өнгөрсөн долоо хоногт урьдчилсан дүгнэлтээ гаргажээ.
Тэд “Монгол Улсын Ерөнхийл өгчийн сонгууль 2012 оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталсан хуулийн дагуу явагдаж буй. Шинэ хууль өмнөх хуулиас олон талаар сайжирсан боловч хуульд тусгагдаагүй асуудал, тодорхойг үй заалт орсон байна мөн сонгуулийн сурталчилгааг хэт их хязгаарласан” гэж үзсэн байна. Түүнчлэн СЕХ нь хуулийн хугацаанд багтаан сонгуулийн бэлтгэл ажлыг жигдрүүлж байгаа ч сонгуулийн нэгж хороодод тохирох зохицуулалтыг хийгээг үй. Сонгууль ажиглах хорооныхонтой уулзсан зарим иргэд сонгуулийн санал тоолох автомат машинд итгэхгүй байгааг дурджээ. Сонгуулийн хууль журмыг зөрчс өнтэй холбоотой гомдол, хүсэлтийг эрх мэдэл бүхий байгууллага биш Засгийн газрын болон шүүх, цагдаагийн байгууллага шийдэх эрхтэй байгаа нь ажиглагчдын анхаарлыг татжээ. Олон улсын туршлагаас харахад сонгуулийн хуулийг дараагийн сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөх нь зохимжгүй байдаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхлэхээсээ дөрвөн сарын өмнө “төрсөн” гэдгийг дурджээ. Сонгуулийн маргаантай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг нарийн тодорхойлоогүй, гэхдээ шат дараалсан хариуцлага тооцох зарчимтай. Энэ төрлийн маргаан шийдэх ажиллагаанд хэд хэдэн төрлийн шүүх, төрийн тохируулагч байгууллагууд оролцдог. СЕХ нь сонгох эрх зөрчигдсөн талаар бус харин сонгуулийн нэгж хороодын үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг шийдвэрлэх эрхтэй байгааг онцолжээ.
Ажиглагчдын баг МҮОНТ, Eagle ТВ, ТВ5, ТВ9, UBS телевиз мөн “Өдрийн сонин”, “Үнэн”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинд хэвлэл мэдээллийн мониторинг хийсэн байна. Тэд Монгол Улсад хэвлэл мэдээллийн өмчлөлийн тухай асуудал хуулиар зохицуулагдаагүй, ил тод биш гэж үзжээ. Дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь шууд ба шууд бус байдлаар улс төрийн нам хүчинд харьяалагддаг нь редакцийн хараат бус байдал алдагдахад хүрсэн. Энэ нь хэвлэл мэдээллийн хүчийг сааруулж, хэрэглэгчдийг дүгнэлт гаргах боломжгүй болгодог гэж үзжээ. Мөн сонин хэвлэлээр сонгуулийн мэдээ, нийтлэл бичих талаар тодорхой заалт байхгүй, мэдээллийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа явуулж болох эсэхийг СЕХ албан ёсоор тайлбарлаагүйд анхаарлаа хандуулсан байна. Түүнчлэн Монголын хууль эрх зүйн баримтад хүний нэр төрд халдан гутаавал шийтгэлд нь шоронд хоригдох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин өсгөс өнтэй тэнцэх торгууль төлдөг. Энэ заалтууд сэтгүүлчид ч хамааралтай. Мөн 2013 оны нэгдүгээр сард Засгийн газар нь интернэтийн орчин дахь “гүтгэлэг, гутаан доромжлол, бүдүүлэг хараал, заналхийлэл”-ийг хязгаарлах зорилгоор сэтгэгдлийн агуулгыг хянах зохицуулалт хийсэн байна гэж онцолжээ.