Говь-Алтай аймгаас хуурамч 20.000 төгрөг илэрчээ. Цагаан сарын өмнөхөн болсон үзэсгэлэн, худалдааны үеэр ХААН банк болон дэлгүүрийн гүйлгээнд хуурамч 20.000-тын дэвсгэрт гурван ширхэг орсон байсан гэнэ. Эдгээр мөнгийг тус аймгийн Цагдаагийн газар хураан авч, шалгаж байна. Уг дэвсгэртийг хувилагч машинаар канондсон, хоёр нь ижил дугаартай, жинхэнэ дэвсгэртээс арай богино, бас ямар ч нууцлалгүй аж.