Манай эрчүүд Хийморийн овоонд гарч хийморио сэргээдэг сайхан уламжлал бий. Монгол түмэн бид уул устайгаа амь нэг. Гэхдээ уул усандаа гарчихаад байгаль орчиндоо ээлттэй хандаггүй хог тарих нь бий.
Тэгвэл Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн алба хаагчид өнөөдөр Хийморийн овооны ойр орчмын хогийг цэвэрлэх юм байна. Монгол түмний уламжлалт баяр цагаан сараар Хийморийн овоог зорьсон олон байгаль орчныг хадаг, шил зэрэг ахуйн хог хаягдлаар ихээхэн бохирдуулжээ. Тиймээс аврах тусгай ангийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулахаар болжээ.