Зорчигчдын хүсэлтээр рейлбусаар зорчих үед өгдөг хоолны үйлчилгээг зогсоож, тасалбарынх нь үнийг хямдруулсан байна. Ингэснээр том хүн 15.700, хүүхэд 6900 төгрөгөөр зорчих болжээ. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос эхлэн Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбус явуулж эхэлсэн юм. 136 хүний суудалтай рэйлбусаар долоо хоногийн өдрүүдээс хамаарч өдөрт 50-120 хүн зорчдог байна. Тасалбарын үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг байсан бөгөөд үүнд хоолны үнийг оруулан тооцож байсан юм.