Монголын гандболын холбоо /МГХ/-ноос зохион байгуулж байгаа өсвөрийн гандболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.
ЭМСЯ, МҮОНРТ, МГХ-ноос хамтран явуулж байгаа тус тэмцээн хоёр насны ангиллаар шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн өсвөр үеийн УАШТ-ээс шалгарсан 16-18 насны охидын зургаа, хөвгүүдийн зургаа нийт 12 багийн тамирчид ирэх есдүгээр сарын 20-24-нд Улаанбаатар хотноо болох Монголын хүүхдийн спортын тавдугаар их наадмын гандболын тэмцээнд оролцох эрх авах юм. Тэмцээнд 50 гаруй баг тамирчид ур чадвараа сорин оролцож байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.