Унасан хүлгээ түрүүлгэж, айрагдуулан урамтай сайхан наадсан хийморлог хүүхдээр Чогдонгийн Бямбажав тодорсон байна.
Тэрээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Түмний эх” галын уралдаанч бөгөөд сумын дунд сургуулийн 6-р ангид сурдаг юм. Хийморлог хүү Ч.Бямбажав нь улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, долоон айраг хүртсэн амжилтаараа ийнхүү “Хийморлог хүүхэд”-ийн жагсаалтанд бичигджээ.