Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь 3 дахь жилдээ Гүндүгаравлин хийдийн Жамсран бурханг тахиж байна.
Хэнтий аймгийн Гүндүгаравлин хийдийн гол бурхан болох Жамсран бурхныг Аймгийн цагдаагийн газрын хамт олон 3 дахь жилдээ тахилаа. Монгол улсын үндсэн хуулинд шашин төрийг дээдлэх зэрэгцэн орших үндсийг зааж өгсөн байдаг. Жамсран бурхан нь хулгай дээрэм, худал хуурмагийг номхотгон дарах үйлтэйгээр бүтээгдсэн бурхан юм. Цагдаагийн газрын хамт олон Жамсран бурхныг тахих үйл ажиллагааг цаашдаа уламжлал болгох ба уг бурханд өөрсдийгөө даатгахаас гадна ард иргэдийнхээ амар тайван байдлыг даатгадаг байна.