Японы Нагаокагийн технологийн их сургууль GIGAKU технопаркийн салбараа ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд нээлээ. Энэ нь төр, их сургууль, үйлдвэрлэл гурвын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Энд төрийн дэмжлэгтэйгээр их сургуулийн судлаач багш нар, Япон, Монголын бизнесийн хүрээнийхэн хамтран ажиллах юм байна.