Дэлхийд алдартай Тоёота компанид Дорнод аймгийн залуу инженер ажиллаж байна. Будын Санчир хэмээх энэ залуу тус үйлдвэрт инженерээр ажиллаж Монгол хүний оюуны бядыг дэлхийд таниулж явна.
Тэрээр 2003 онд Дорнод аймгийн Төрөлжсөн сургалттай 12-р сургуулийг төгсч, ШУТИС-д суралцан “Интерьер дизайнер” мэргэжил эзэмшжээ. Багаасаа авто загвар, техникийн дугуйланд суралцаж Технологийн олимпиадад тогтмол амжилттай оролцдог байсан гэх.