Орхон аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс хүнсний худалдаа эрхлэгчдэд зориулж нэг өдрийн сургалт явууллаа.
Сургалтад 20 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм. Аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс өмнө нь өдөрлөг зохион байгуулахдаа бүх салбарынхны төлөөллийг оролцуулдаг байсан нь ач холбогдол бага буюу үр дүн гардаггүй байжээ. Иймд энэ жилээс эхэлж салбар, салбарт нь зориулж сургалт явуулах болсон байна.
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид нь заавал мөрдөх ёстой 700 гаруй стандарт байдаг. Стандарт гэдэг нь байх ёстой хэм, хэмжээ, нормыг хэлдэг. Аливаа улс орны хөгжлийг стандарт хэрхэн мөрдөж байгаагаар нь ч дүгнэх тохиолдол байдаг ажээ. Иймд тус хэлтэс иргэн, аж ахуйн нэгжид стандарт мөрдүүлэхийн ач холбогдлын талаар мэдээллээ.