Солонгос улсын Нажу хотод амьдардаг Индонези улсын 27 настай иргэн нэгэн нохойг кранд өлгөж, хэрцгийгээр тамлан зовоож буй зураг, дүрс бичлэг өнгөрсөн сарын 20-нд цахим ертөнцөөр цацагдсан юм.
Тэрхүү зургийг харсан Солонгос иргэд цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дагуу өнөөдөр тус иргэнийг баривчилсан байна. Түүнийг амьтан хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдуулан түр саатуулаад байгаа бөгөөд хийсэн үйлдэлд нь нэг жил хүртэлх хугацаагаар хоригдох ялаас гадна 3 сая вон хүртэлх мөнгөн торгууль оноох ажээ.
Дашрамд дурдхад Индонезийн иргэн 2008 онд БНСУ-д гэрээгээр ажиллахаар ирсэн бөгөөд түүний гэрээний хугацаа 2013 оны дөрөвдүгээр сард дууссан ч тэрбээр хараар ажиллаж байсан гэнэ. Хууль сахиулагчид түүнийг зохих ял шийтгэлийг нь эдлүүлснийхээ дараа эх орон руу нь буцаах ажээ.