Фэйсбүүкийн “Ээж бүхний дуу хоолой” группийн ээжүүдийн цуглаан талбай дээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барихыг шаардаж буй юм.
Өнөөдөр 18.00 цагт "Ээж бүхний дуу хоолой" группийн 9000 гаруй ээжийн анхдугаар чуулга уулзалт "Улаанбаатар чуулга"-ын танхимд болох юм байна. "Ээж бүхний дуу хоолой" цуглаан гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл өдөр бүр 12:00-15:00 цагийн хооронд үргэлжилнэ.