Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны таван шарын 2 дугаар байрны 5 дугаар орцын 2 давхарт иргэн Д-н тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын.2-ны өдөр хүлээн авч ОБЕГ-ын Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч ажиллан унтраасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Сургууль”-ийн 4А хэсгийн 1634 тоотод иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ.
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хорооллын 15 дугаар байрны орцын жижүүрийн байранд эд зүйлс шатаж байна, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайт”-ын задгайд эзэнгүй байшин шатсан, Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Green house” зоогийн газрын хашаанд нүүрс шатсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 1 дүгээр 60 айлын байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг тус тус хүлээн авч Аврах, гал унтраах ангийн албан хаагчид ажиллан унтраасан байна.