Маргааш Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд “Өвлийн нарлаг хүлэмж барих, ач холбогдол, хүлэмжид ногоо тарих агротехник” сэдэвт сургалт, семинар болно. Сургалтыг зохион байгуулагч Х.Алтанцацралт шинэ төрлийн нарны энергийн хүлэмжид гүзээлзгэнэ тарьж, зөгий бэлчээрлүүлсэн туршлагатай аж. Түүнчлэн тус сургалтад хүрэлцэн ирсэн хүмүүст БНХАУ-ын Хөх хотын хүлэмжийн аж ахуйн туршлага судлах эко аялалыг санал болгох гэнэ.