Хоёр аймгийн 4 сумын нутагт мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний дөрвөн тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н хонь өнгөрөгч сарын 15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд энэ сарын16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
Мөн Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н 2 үхэр хоёрдугаар сарын 15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд хоёрдугаар сарын 18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсоныг Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв
.