Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг жил бүрийн аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг. Харин өнгөрсөн өвөл цас багатай, хуурайшилт ихтэй байсан учраас самар бэлтгэх хугацааг хоёрдугаар сарын 24-ны өдрөөр дуусгавар болгожээ. Гэтэл нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй их хэмжээгээр самар бэлтгэж байгаа тул харуул, хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч байгаа аж.