Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07.40, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийнхийг 08.00, төрийн байгууллагуудын ажил цуглах цагийг 08.30 болгон өөрчилсөн билээ. Энэ хуваарийг өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас мөрдөж эхэлсэн. Гэтэл өчигдрөөс зарим цэцэрлэг цагийн хуучин хуваариар хичээллэж байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад “Тийм зүйл байх ёсгүй. Цэцэрлэгүүд цагийн шинэ хуваариар хичээллэнэ” гэлээ.