Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны захаар янз бүрийн ан амьтны арьс үс их хэмжээгээр борлогдоод эхэлснийг байгаль орчныхон илрүүлсэн байна.
Түүний дотор авлахыг гурван жилийн хугацаагаар хориглосон тарвага, үнэг, хярсны арьс байгаа гэнэ. Уг хэргийг цагдаагийн газар давхар шалгаж эхэлсэн тухай аймгийн ЗДТГ-ын шуурхай зөвлөлгөөний үед холбогдох хүмүүс өчигдөр мэдээллээ.