Яруу найрагч Л.Өлзийтөгс “Толинд туссан будда” хэмээх яруу найргийн түүврээ хэвлүүллээ. Энэ бол түүний бичиж, уншигчдынхаа гар дээр тавьсан 10 дахь ном юм. “Төсөөллийн өрөөнд” хэмээх түүврээс нь хойш бичигдсэн, нийт 80 орчим шинэ шүлэг бүхий уг номын хавтсыг зураач Ж.Мөнхцэцэг зуржээ. Тус ном 11.000 төгрөгөөр нийслэлийн номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.