“Монгол цэргийн өдөр”-ийн өмнөхөн зарим албан хаагчид цол нэмлээ. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарын тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хариуцлагатай ажилласан зарим албан хаагчдыг хугацааны цолоор шагнасан юм.
Албан тушаалын дэд хурандаа цолоор Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн М.Хонгорзул, Батлан хамгаалахын их сургуулийн багш Б.Баярмаа, М.Мөнхбаатар, Б.Мөнхбат, Д.Лхагва, тус сургуулийн тэнхимийн дарга Б.Түвшинбат, Батлан хамгаалахын удирдлагын академийн магистрант Б.Дорждэрэм, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Тилек, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Цэгмид нарыг шагналаа. Харин хошууч цолоор Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер Б.Уранчимэг, Батлан хамгаалахын их сургуулийн магистрант С.Энхтөр, Х.Санчирдорж, Н. Гүрбадам, П.Мөнх-Эрдэнэ, И.Хатанбаатар нарыг шагнав. Ахлах дэслэгч цолоор Б.Оюунгэрэл, Д.Баасансүрэн нарыг шагнасан бол“Тэмүжин-Өрлөг” бүрэн дунд сургуулийн сургагч багш ахлах ахлагч С.Хаш-Эрдэнэ, Цэргийн командын сургуулийн багш ахлах ахлагч Э.Туул нарт албан тушаалын зэрэглэлийн сургагч ахлагч цолыг тус тус олгожээ.