Барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбарын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой “Хүний төлөө-Зөв тус” аян энэ сарын 2-нд Төв аймагт нээлтээ хийлээ.
Нээлтэд Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга М.Хүрэлбаатар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Болдбаатар зэрэг холбогдох салбарынхан оролцож, мэдээлэл хийв.
Төв аймагт 2014 онд 14 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэнээс 12 нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүн амь эрсдсэн талаар мэргэжлийнхэн онцлоод, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд хэрхэн хамтран ажиллахаа хэлэлцэв. Энэ үеэр хөдөлмөрийн хамгааллын хувцас хэрэглэлийн үзэсгэлэн дэлгэж, алба хаагчдад танилцуулсан юм.
“Хүний төлөө-Зөв тус” аян сарын турш үргэлжлээд ирэх сарын 02-нд дуусах юм байна.