Казахстан улсын судлаачид үл мэдэгдэх тархины үрэвсэлт өвчний талаар ярьжээ. Эмч нар мененгит эсвэл энцефалит гэж оношилсон боловч өвчтнүүдээс нян болон вирус илрээгүй гэнэ. Өвчтнүүд унтаа байдалтай, тэнцвэрээ, ой санамжаа алдах болсон байна. Одоогийн байдлаар нийт 130 гаруй хүн өвчилсөн аж. Тухайн газарт 1960-1990 онд уран олборлож байжээ.