МУИС-ийн Бизнесийн сургуулийн сургалтаа чанаржуулах, программ хангамжийн шинэ технологи судлах, өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх бодлого, зүтгэлийг нь дэмжиж Германы Техникийн хамтын ажиллагааны газар (GIZ) Dell компьютерээр иж бүрэн тоноглосон лаборатори хүлээлгэн өглөө. Монгол, Герман орны Эрдэс, баялгийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тус газар 30 гаруй сая төгрөгийн үнэтэй, 20 DELL компьютероор Мэдээлэл технологийн лабораторийг нь тоногложээ.