Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй ойролцоо цагт Увс аймагт найман нярай мэндэлжээ. Х.Монголжингоос дөрвөн минутын өмнө Улаангомын Нэгдсэн эмнэлэгт мэндэлж, гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон Туулын Буян-Өлзийг орон нутгаас нь 70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө шинэ байраар мялаасан байна. Бусад долоон хүүхэд тус бүрийг нь гурван сая төгрөгөөр урамшуулав. Тэд Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн аж.