Монголын загасчлалын спортын холбоо, Дархан-Уул аймгийн Загасчлалын спортын холбоо хамтран, 2015 оны улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээнийг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. “Хадран”, “Ice team”, “Яргай” зэрэг клуб, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн 40 орчим загасчин өрсөлдсөн энэ тэмцээнд “Хадран” клубийн тамирчин Г.Билгүүн түрүүлж, С.Энхтулга, И.Алтангэрэл нар удаалав. Мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-нд Финланд улсын Куопио хотод болно. Үүнд Монголоос зургаан тамирчин оролцохоор бэлтгэж байгаа аж.