Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, “Залуу дугуйчин” клуб зэрэг 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийх ажлаа өнөөдөр хэлэлцэхээр болжээ. МЗХ-ны “Залуус” танхимд болох “Унадаг дугуйтай Улаанбаатар 2015” хэлэлцүүлгээр унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчныг хэрхэн хангах, дугуйчдыг бүртгэх, дугуйн зам тавих зэрэг асуудлыг ярилцахаар болжээ. Иймд унадаг дугуйтай холбоотой бүхий л байгууллага энэ хэлэлцүүлэгт оролцон, санаа оноогоо нэгтгэж болох нь.