Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн олон улсын хурал, үзэсгэлэн яармаг энэ сарын 23-25-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно. Энэхүү үзэсгэлэнд Австри, Белги, Чех, ХБНГУ, Итали, ОХУ болон Монголын энэ салбартаа тэргүүлэгч компаниуд оролцож, бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологио танилцуулан сурталчилна. Дотоод, гадаадын төр засгийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзах, хамтран ажиллах боломж олгох энэхүү арга хэмжээний үеэр хурал, уулзалт хэлэлцүүлэг өрнөх юм.