Өнөөдөр Төмөр замын дуу бүжгийн чуулгын хажуугийн замаар явж байсан троллейбусны гадаад гэрэлтүүлгийн хошуу сугарч ар талд нь хөдөлгөөнд оролцож явсан автомашины цонхыг хагалжээ. Азаар машинд явсан хүмүүс бэртэж, гэмтээгүй бөгөөд машинд 1-3 насны хоёр хүүхэд ээжүүдийнхээ хамт зорчиж явсан байна.
