Өчигдөр “Turkish Airlines” компанийн 238 зорчигчтой “Airbus A330” онгоц Балбын нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудалд газардах үедээ зурвасаас хэтэрч хамраараа газар хатган осолджээ. Ослын улмаас зорчигчид хүнд гэмтэж бэртээгүй боловч онгоцны урд дугуй салж унасан байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг цаг агаар муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсантай холбон тайлбарлаж байгаа аж.