Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эмэгтэй албан хаагчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангитай хамтран "Гэгээн өдөр" өдөрлөг зохион байгууллаа.
Тус ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүдтэй уулзаж ярилцан, сэтгэлийн дэм, амьдрах урам зориг өгсөн энэ өдөрлөгт ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн уран бүтээлчид, Улаанбаатар хотын цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн баг, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар , "В" салоны хамт олон, тус цагдаагийн хэлтсийн 28 эмэгтэй алба хаагч болон 308 хүмүүжигч тус тус оролцсон юм.
Өдөрлөгийг СБД-ийн Цагдаагийн хэлтсийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, цагдаагийн ахлах ахлагч Б.Төгсбаяр нээж, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа төвийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам нар ном хурж, "В" салоны хамт олон тус ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд гоо сайхны үйлчилгээ үзүүлэн дэмжиж ажилласан нь бүсгүйчүүдийн талархлыг хүлээсэн байна.