УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар Дархан-Уул аймгийн 8 багийн нутаг дэвсгэрт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийн, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.
Тус баг өмнө нь цэцэрлэггүй байсан аж. Энэхүү цэцэрлэгийг нээснээр 7,8 дугаар багийн хүүхдүүдийг хүлээж авах боломжтой болж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр гэр хороололд шинэ цэцэрлэг үүдээ нээж байгаад эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Уг цэцэрлэгийг улсын төсвөөр барьсан аж. Энэ ондоо багтаж тус аймгийн гэр хороолол дунд 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Ингэснээр 500-600 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна.