Нийслэлийн ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 240 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг байгуулагдсанд тус хорооны иргэд талархаж байна.
209-р цэцэрлэг 10 бүлэгтэй, бүлэг бүрт 24 хүүхэд хамрагдах гэнэ. Цэцэрлэгийн дотоод зохион байгуулалт, халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөө зэргийг бүрэн шийдвэрлэж өгсөн гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Э.Батнавч хэллээ. Цаашид ХУД-ийн бага дунд боловсролын салбарт олон ажил хийгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг Даргын Хөдөлмөр Эрхлэлт, Нийгмийн Хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай нээлтийн үеэр онцлов.