Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Оскарын шагналт, Францын алдарт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кинонд дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь кино нь нийгэмд үзүүлэх нөлөө, хамрах хүрээгээрээ бусад урлагаас онцгой урлаг. Монголын түүх, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлал, соёлыг уран бүтээлч сэтгэлгээгээр дэлхий нийтэд сурталчлан таниулах чухал хүчин зүйл тул Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас кино урлагийн салбарыг хөгжүүлэх зорилгоор гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байгааг хэлэв. Мөн удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргээд, хилийн чанадад Монгол иргэн бүрийн хийсэн бүтээсэн бүхэн Монгол Улсын сурталчилгаа болж байгааг онцлон, жүжигчний цаашдын уран бүтээлд амжилт хүсэв.