“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин (онлайн) сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдлын дагуу МХЕГ-ын улсын байцаагч шалгажээ.
Тус сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэрээр бус бакалаврын түвшний зургаан мэргэжлээр онлайн сургалт явуулах болсон байна.
“Газарчин” дээд сургууль болон Е-Газарчин зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч БСШУЯ-наас ийм хэлбэрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байж.
Е-Газарчин сургуулийн зайны сургалтад хамрагдсан суралцагчдын дийлэнх нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд гэнэ.